Эмзэг бүлгийн Дондог зээл авчээ.
Барьцаанд морин тэргээ тавьж 100 мянган төгрөг зээлээд гурван жилийн дараа 200 мянга болгон буцааж өгөх гэрээ хийв гэнэ. Мөнгөө авмагц нь банкны ажилтан:
-Та дараа 200-г нэгмөсөн эргүүлж төлнө гэдэг хэцүү шүү дээ. Одоо талыг нь төлчихөөч гэхэд тээнэгэлзсэнээ зөвшөөрөв. Дондог банкнаас гарч ирээд:
Хачин юм даа, морин тэрэг байхгүй. 100 мянга байхгүй. Дахиад 100 мянгын өртэй болчихдог. Тэгсэн хэрнээ бодоод үзэхээр бүх зүйл зөв л байгаа юм